Өвөрханнай аймгийн 19 сумыг тойрч эхэлсэн, Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийнхөн Баруунбаян-Улаан суманд баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнөө зохион байгууллаа.
Тус суманд болсон уулзалтанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун, Засаг даргын орлогч Л.Төрмөнх, ЗДТГ-ын дарга Б.Доржнямбуу, тус аймгийн Залуучуудын холбооны удирдлага болон баялаг бүтээгч 800 гаруй иргэн оролцлоо.
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу юм.
Цагаан овоо, хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн дөрвөн багийн нийт 680 өрхөд 2588 хүн амьдардаг. Сумын хэмжээнд 137468 толгой малтайгаас 2258 толгой тэмээ, 4246 толгой адуу, 2113 үхэр, 44355 толгой хонь, 84496 толгой ямаа байна.
Сумын хэмжээгээр нийт 137468 толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 10493 толгой мал тоологдсон нь нийт малын 7,6 хувь байна.
Баялаг бүтээгч иргэд ямар бэрхшжжл тулгарч буй, яаж шийдэх боломж байгаа талаар санал бодлоо солилцлоо. Мөн цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо хэлж, чин сэтгэлээсээ ярилцсан уулзалт зөвлөгөөн болж өнгөрлөө.