Зөвлөгөөнийг Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хөдөлмөрийн яам, ажил олгогч аж ахуй нэгж байгууллагатай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Бүртгэл статистикийн хэлтэс, Зээлийн батлан даалтын сан, Чингэлтэй дүүргийн хадгаламж зээлийн хоршоодын нэгдэл, “Говь хангай” ХХК, “Бат Зүү” ХХК, "Чиглэл" ХХК, "Цомбо" ХХК, "Бэц-Баун" ХХК, "Свекла" ХХК, "Далай хүч" ХХК, "Немон хийц" ХХК, зэрэг 380 гаруй аж ахуй нэгж байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгч нар оролцлоо.Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороог шинээр байгууллаа.