Салбартаа тасралтгүй 15 жил үйл ажиллагаа явуулж буй боловсрол солилцооны "Эдекс" агентлагийг зорих хүн олон. Оюунлаг Монголын төлөө хичээн ажиллаж буй тус хамт олон бага сургууль байгуулснаа өргөтгөн "Шилдэг "дунд сургууль болгосон амжилтаар жигүүрлэж явна. БСШУЯ-наас хэрэгжүүлж буй "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлж, багаар ажиллах боломжийг олгодог гээд олон давуу талтай юм.