Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа "Наранбулаг Сүхбаатар принтинг" ХХК-ийн офсет болон дижитал хэвлэлийн үйлдвэр аймгийнхаа нийт захиалгын 80 гаруй хувийг хангаж ажилладаг. Компанийн захирал М.Батхүрэл нь 30 гаруй жил хэвлэх үйлдвэрийн салбарт ажилласан бөгөөд Улаанбаатар хотоос төрсөн нутагтаа ирж өөрийн мэдсэн, сурсан зүйлээрээ нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар ирсэн байна.