Сүхбаатар аймгийн "Дарьт шүтээн" ХК нь үнээ, тахианы ферм ажиллуулж, хүнсний үйлдвэрийн "Бүжин" цехээрээ Баруун-Урт сумынхаа хүнсний хэрэглээний нэлээдгүй хувийг хангаж ажилладаг бөгөөд хамгийн гол нь ямар нэг нэмэлт бодисгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм байна.