Монголын анхны солонгорсон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд, салбар хорооны дарга нарт зориулсан сургалт өнөөдөр боллоо. Тус сургалтанд 21 аймаг, есөн дүүргийн салбар хороон дарга нар 90 гаруй хувийн ирцтэй оролцсон юм. Анх удаа зохион байгуулж буй тус сургалтын эхэнд “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийн талаар “Өрөг консалтинг” ХХК-ийн захирал танилцуулж илтгэл тавьсан бол Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яамны мэргэжилтнүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зориулсан хууль, тогтоомжийн өөрчлөлт, хэрэгжилтийг танилцуулсан. Энэ үеэр сургалтанд оролцож буй салбар хороон дарга нар асуулт асууж хариулт авсан юм.
Салбар хорооны дарга нарт зориулсан сургалт өнөөдөр боллоо
ББДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг
Өнөөдрийн энэхүү сургалт ББДХ-ны удирдах ажилтнуудын хувьд үнэхээр үр өгөөжтэй сургалт болж байна. Манай холбооны салбар хороодын дарга нар Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 365 сумандаа хүрч ажиллаж байгаа. Түүнчлэн энэ сургалтанд баялаг бүтээгчдийн ойлгож мэдэхгүй байгаа зүйлд холбогдох яамны мэргэжилтнүүд хариулт өгч, зөвлөмж хүргүүлж, гарах гарцыг хэлж өгч байна. Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар хэмжээнд байгаа билээ. Энэ эдийн засагт сэргэлт авчрах хүмүүс нь Монголын баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид бид өөрсдөө учраас өнөөдөр дуу , хүч нэгтэйгээр маш шаргуу буухиалан ажиллаж байна. Цаашид өөр сургалтууд ч явагдана. Манайх иргэдтэйгээ хамгийн ойр ажиллдаг "амьд" холбоо юм.
Эдийн засагт сэргэлт авчрах хүмүүс нь Монголын баялаг бүтээгч үйлдвэрлэгчид бид