Аливаа улс орны хөгжилд үйлдвэрлэл, тэр дундаа жижиг, дунд үйлвэрлэл чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн энэ удаагийн дугаараар үндэсний үйлдвэрлэгчдийн нэгээхэн төлөөлөл болсон "Санлавмэд" компанийг онцолж байна. Эдний хамт олон Монголд үйлдвэрлэв гэх шошгыг дэлхийд таниулж, гадны зах зээлд үндэсний өв соёлоо сурталчилан таниулах зорилгоор Дүүрэн мөнгөний авдарыг 2015 оноос эхлэн дотоодын зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Нүүдэлчин монголчуудын эдийн соёлын салшгүй үнэт өв нь монгол гэр болоод түүн доторх эд хогшил. Тэр дундаа гэрийн хойморт байрлах арслантай авдрыг айлд буян тогтоож, эд баялаг дууддаг хэмээн монголчууд эртнээс хэлэлцсээр ирсэн. Гэвч орчин цагт орхигдох болсон монгол авдарнаас санаа авч хүн бүрийг хуримтлалтай болгох үүднээс "Санлавмэд" компанийн үүрэг гүйцэтгэгч Л.Ундарга “Дүүрэн авдар”-ыг үйлдвэрлэж эхэлсэн байна.
Хүн бүр хуримтлалыг зуршил болгож, санхүүгийн мэдлэгтэй болгохыг хүссэн түүний хувьд зорилгынхоо нэгээхэн хэсэг нь чамлахааргүй амжилт дагуулсанд урамшин бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг илүү боловсронгуй болгох талаар анхаарч эхэлжээ. Одоо дүүрэн авдар 3 хэмжээтэй хийгдэхээс гадна модыг бүтэн болон хагас боловсруулан үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Ингэснээр гадны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд тохиромжтой гэдгийг ч тэрээр онцолж байсан юм. Мөн Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ насны онцлогт тохируулан мөнгө санхүүгийн талаарх мэдлэг өгөх хэрэгтэй гэж байлаа.
Үндэсний хэв шинж агуулсан "ДҮҮРЭН" авдар нь танай гэр бүлд болон хүүхдэд тань мөнгөө хуримтлуулах зуршилтай болоход нь туслах болно.
"Дүүрэн авдар" нь:
- Үндэсний хэв шинж агуулсан
- Хүүхдийг хуримтлал хийж сургахад тусална
- Хүүхэд өөрөө болон аав ээжийнхээ хамт эвлүүлж угсрах боломжтой
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Монгол ₮-өө Монголдоо үлдээцгээе.
Дүүрэн Авдар тань Улам Дүүрэн болох болтугай
Холбогдох утас: 91112080, 1900-1963,
#ХуримтлалынАвдар #ҮндэснийҮйлдвэр
Хуримтлалын авдар - Дүүрэн авдар, хуримтлалын зуршилтай болцгооё.