Дэлхий ертөнц асар хурдтай даяаршиж байгаа энэ үед хүн төрөлхтнийг шинэчлэл, цэцэглэн хөгжилтийн шинэ эрин үе рүү чиглүүлсээр. Асар өндөр хурдтайгаар өрнөж байгаа энэ үйл явцыг бид дэлхий “хавтгайрч” байна гэж тодорхойлдог. Дэлхий ертөнц хавтгайрах тусам өнөөдөр бидэнд амарч зугаалах, аялахад хол ойрын ялгаа үгүй болсон. Нэг ёсондоо бид дэлхийн хаана ч очиж аялах боломж өдөр ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Тэгвэл бидэнд энэ бүх боломжийг илүү хялбар болгон, аялал жуулчлалын салбарт түүчээ нь болон манлайлж яваа “U travel” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж байна
Аялал жуулчлалын салбарт 8 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа "U Travel" компани нь дэлхийн 18 улсад дотоодын аялагчдыг аялуулахаас гадна Ази, Европ, Латин Америкийн 30 гаруй орноос жуулчид хүлээн авч байна.
Салбартаа тэргүүлэгч туршлагатай, найдвартай хамт олон танд түүхэн дурсгалт газруудтай танилцах адал явдлаар дүүрэн сонирхолтой аяллуудаас гадна дэлхийн томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож, түншлэлийн холбоо тогтоох боломж бүхий олон талт бизнес аяллын маршрутыг санал болгохын зэрэгцээ аюулгүй, тав тухтай, баталгаат аяллыг эрхэм зорилгоо болгон ажилласаар байна.
Холбоо барих утас: 9911-4986, 8802-5335
Амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан "U Travel" компанийн хамт олон хамгийн боломжит нөхцлөөр Ази болон Европын орон тэр дундаа Тайланд, Вьетнам, Хайнань, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудад адал явдалт, танин мэдэхүй, шоппинг болон бизнес аяллыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна. Байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө зуныг зугаатай, хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэх чухал мөчийг "U Travel" компанийн хамт олон зөвхөн танд зориулан зохион байгуулна гэдгийг дуулгахад таатай байна.