Автомашины их гэрэл нь үйлдвэрээс гарахдаа өнгөгүй лакан хамгаалалт бүхий бүрхүүлтэй байдаг. Эдэлгээний явцад 5-10 жилийн дараа энэхүү лакан бүрхүүл бүрэн болон зарим хэсгээрээ арилдаг байна. Харин ингэж лакан бүрхүүл арилсанаар их гэрэл өнгөө алдаж шөнийн цагт гэрлийн тусгалыг 30-60 хувиар бууруулдаг. Тэгвэл эрхэм жолооч таны автомашины их гэрлийг хамгийн чанартай, хурдан шуурхай өнгөлөх шинэ технологийг танилцуулж байна.
Автомашины их гэрэл өнгөлгөөний давуу талууд:
- Гэрэл өнгөлгөөний шилдэг технологи
- Монгол Улсын нөхцөлд туршигдсан
- 3-5 жилийн баталгаатай
- Гэрлийн гадаргуунд шилэн бүрхүүл үүсгэдэг учир таны автомашины их гэрлийг шинэ мэт болгоно. Гэрэл өнгөлгөөний зарим газрууд зориулалтын болон зориулалтын бус бодисоор гараар, дриллээр өнгөлдөг. Ингэж өнгөлсөн их гэрэл 7-30 хоногийн дараа л эргээд өнгөө алддаг байна. Тэгвэл бидний танилцуулж байгаа энэхүү гэрэл өнгөлгөөний шинэ технологи нь 3-5 жилийн хугацаанд эргэж элэгдэлд оруулахгүйгээр өнгөлж байна.
Монгол улсын нөхцөлд туршигдсан АНУ-ын технологиор чанарын өндөр түвшинд жолооч таны автомашины их гэрлийг тус хамт олон найдвартай өнгөлж байна. Ердөө 20 минутын дотор таны автомашины их гэрлийг мэргэжлийн туршлагатай хамт олон шинэ мэт гялалзуулах болно.
Эрхэм жолооч та чанартай, хурдан шуурхай үйлчилгээ авахыг хүсвэл Автоплаза-2 төвийн 2 давхар 1 тоотыг зориорой.
Харилцах утас: 9900-4066, 9400-4066