• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-04-07 16:34:00
  • 1036
SHARE TWITTER

“Масс агентлаг”-ийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” ажлыг эхлүүлээд нэг жил, улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл болгон өргөжүүлээд гурван сарын нүүр үзэж байна. Манай хамт олон ямар ч үнэ төлбөргүйгээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэ ажлыг хоёргүй сэтгэлээр хийж байгаа билээ. Зарим нэг хүмүүсийн улс төрийн шинжтэй мэдээлэл, үйл явдлыг манай төслийн үйл ажиллагаатай холбон, ташаа ойлгох явдал гарсаар байна. Тухайлбал Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн гэх байгууллагын мэдэгдэл, үйл ажиллагааг андуурсан уншигчид олноороо энэ талаар тодруулж байгаа учир бид албан ёсны тайлбар хийхээр шийдлээ. “Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, төслийн нэр, лого нь албан ёсоор оюуны өмчийн гэрчилгээтэй.

Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заатын тухай хуульд заасан эрх бидэнд бий. Тиймээс хэн нэгэн этгээд нэр томъёог ашиглах боломжгүй юм. Түүнээс гадна бидний хэрэгжүүлж буй төсөл улс төрийн ямар нэгэн ашиг сонирхолгүй, зөвхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тэдний борлуулалтыг нэмэгдүүлж, баялаг бүтээгчдийг иргэд болон хамтран ажиллах бусад салбартай холбож өгөх, ахиц дэвшилттэй гарц олоход нь гүүр болох чин хүсэл эрмэлзэлтэй, нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил билээ.

Баялаг бүтээгч нэрийн цаана улс төрийн болоод эдийн засгийн ашиг сонирхолд хөтлөгдсөн үйл ажиллагааг бид огт дэмжихгүй бөгөөд өөрийн үйл хэрэг, төслийн зорилгоо биелүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Оюуны өмчөөр хамгаалагдсан нэр томъёог ашиглахгүй байхыг хүсэхийн сацуу хэрвээ хууль зөрчсөн үйлдэл дахин гарвал бид холбогдох байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

 

“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олон

Түлхүүр үг:
  • мэдэгдэл 
  • төсөл
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?