• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-01-30 10:25:00
  • 1685
SHARE TWITTER
 
 
Уул уурхайн яамнаас тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо

Уул уурхайн яам бодлого, үйл ажиллагаандаа баялаг бүтээгчид, тэднийг нэгтгэсэн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд мөн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон орон нутгийн санаа бодлыг тусгаж ажиллах зарчим баримталж байгаа талаар мэдээллээ. Иймээс салбарын яамны удирдлага өнгөрсөн хугацаанд харьяа агентлагууд, эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоод болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж тэдний үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцаж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцсон аж. Мөн Уул уурхайн сайд тэргүүтэй төлөөлөгчид Төв аймгийн Заамар сумын Өлийн даваа, Цагаан чулуутын аманд хууль бус, гар аргаар алт олборлосон талбайг хамгаалалтад авч зарим хэсэгт нь нөхөн сэргээлт хийж буй “Заамар хаан” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Зэрэгцээгийн алтны уурхайн үйл ажиллагаа, “Их тохойрол” ХХК-ийн алтны уурхайн кемп, угсарч буй тоног төхөөрөмжийн байдал, Алтан Дорнод Монгол ХХК-ийн Хайлаастын аманд хийсэн нөхөн сэргээлт болон чацарганы суулгацын бойжилт зэрэгтэй тус тус газар дээр нь очиж танилцсан байна.

Уул уурхайн яамнаас туламдаж буй асуудлаар санал солилцлоо

Мөн “Монполимет” ХХК-ийн нөхөн сэргээлт хийсэн талбай, хиймэл нуур, хүлэмжийн үржүүлгийн талбай болон “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн уурхайн ашиглалт, ашигласан талбайд хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлуудтай газар дээр нь биечлэн танилцаж эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, бичил уурхайчдын төлөөлөлтэй уулзаж тэдгээрийн тулгамдаж буй асуудлуудаар санал солилцлоо.

Уул уурхайн сайдын орон нутагт ажилласан томилолтын ажлын мөрөөр авах арга хэмжээний хүрээнд эдийн засгийн хямралт байдлыг гэтлэн давахад уул уурхайн салбарын гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан ажиллаж буй аж ахуйн нэгжийн туршлагыг дэмжин түгээх, бичил уурхайн эрхлэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэж холбогдох албанаас мэдээлэв.

Түлхүүр үг:
  • уул уурхайн салбар
  •  
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?