• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-07-09 10:43:00
  • 1176
SHARE TWITTER

Масс агентлагийн хамт олон, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо "Хоггүй наадъя" уриан дор Нийслэл хотын усны ундарга болсон Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэж байгаль эхээ хамгаалах сайн үйлсийн аянд нэгдлээ.

Урин дулааны улирал эхэлмэгц иргэд, голын эргээр амарч зугаалаад хогоо орхиод явах тохиолдол цөөнгүй. Нийслэлчүүдийн цэвэр усны ундарга Хатан Туулаа цэвэрлэх ажилд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн компанийн 200 орчим гишүүн сайн дураараа оролцсондоо талархалтай байгаагаа илэрхийлэв.

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр

Масс агентлаг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хүүхдийн баяраар баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг 90 хүүхдэд гардуулсан. Мөн хоёрдугаар шатны төсөл хөтөлбөрийн нээлт болгож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж төгөлтэй болсон.

Харин энэ удаад баяр наадмын өмнө ард түмнээ "Хоггүй наадъя" гэж уриалаад зогсохгүй, өөрсдөө цэвэрлэгээ хийгээд явж байна. Нэг үеэ бодвол хог хаях нь харьцангуй багассан ч голын усан дотор гялгар уут, модонд шигдсэн хог их харагдлаа. Хогийг хогийн саванд хийж сураасай гэсэндээ энэ уриалгыг гаргаж оролцож байна.

Шинэ цагийн удирдлагийн академийн захирал О.Батсайхан

Энэ үйл ажиллагааг зохион байгуулсны ач холбогдол нь байгаль дэлхийгээ цэвэр байлгах, ирээдүй хойч үедээ зөв үлгэр дууриалал үзүүлэх болов уу гэж ойлгож байна. Байгаль дэлхийгээ бид өөрсдөө хамгаалах ёстой. Олон байгууллагууд энэ ажлыг хамтран зохион байгуулах хэрэгтэй. Бид наргиж цэнгэж чаддаг юм чинь эргээд хогоо цэвэрлэж сурах хэрэгтэй. Тамхины иш, ундааны сав, машин техникийн эд зүйлс гэх зүйл их байна.

 

 

"Сод пүүр" үслэг эдлэлийн үйлдвэрийн менежер Г.Өлзий

Масс агентлаг, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран Туул голын хогийг хамтдаа цэвэрлэж байна. Хог хаягдал харьцангуй багассан санагдлаа. Амралт зугаалгаар явахдаа хүрээлэн орчноо бохирдуулахгүй үлдэгдэл хогоо цэвэрлээд явах нь бидний үүрэг гэдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй.

 

 

 

 

"Ноос алтан боломж" хоршооны дарга Л.Бүжин

"Хоггүй наадъя" уриан дор Туул голын дагуух хогийг цэвэрлэж байна. Цаг үеэ олсон сайхан ажлыг зохион байгуулж байна гэж дүгнэлээ. Байгаль орчноо цэвэрхэн байлгах ажилд гар бие оролцон ажиллаж байгаадаа баяртай байна. Цэвэр усны ундарга болсон гол усаа хайрлан хамгаалах нь бидний үүрэг. Хогоо ууж байгаа усныха ундарга дээр битгий хаяаач  гэж уриалмаар байна. 

 

 

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?