Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Амарбаясгалант хийдэд наймдугаар сарын 12-оос 15-ны хооронд "Гонгорын бумбаны тахилга" болж байгаа юм. Энэ үеэр "Сэлэнгэд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармаг болж аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Мөн аймаг, сумдын үйлдвэрлэгчид энэ үеэр "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоонд олноор элсэн орж байгаа талаар манай сурвалжлах баг мэдээллээ.