• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-09-18 14:11:00
  • 1266
SHARE TWITTER

Эм Жи Эл Би ХХК нь 2002 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж сэндвич хавтангийн үйлдвэрлэл, зураг төсөл, инженерийн ган бүтээцийн цогц үйлдвэрлэл, хөөсөнцөр бетон блокны үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Тус үйлдвэр 2014 онд Eвро стандарттай барилгын дулаалгын EPS (expandable polystyrene буюу хөөмөл полистерин) хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийг шинээр байгуулж ашиглалтад оруулжээ. Бид энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслөөрөө тус компанийг онцолж байна.

Ерөнхий захирал Ц.Бат-Амгалан

-Юуны өмнө шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулаач?

-Манай компани нь 2002 онд үүсгэн байгуулагдаж барилгын сэндвич хавтан үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл маань өргөжин тэлж 11 жилийн хугацаанд салбартаа дотоодын зах зээлийг тодорхойлогч компани болж хөгжиж чадсан юм.

Шинэ үйлдвэр маань эрс тэс уур амьсгалтай Монгол улсын барилгын салбарт амин чухалд тооцогдох барилгын дулаалгын материалын үйлдвэрлэлд евро стандартыг нэвтрүүлсэн анхны үйлдвэр юм.

барилгын дулаалгын материалын үйлдвэрлэлд евро стандартыг нэвтрүүлсэн анхны үйлдвэр юм


 


 

Энэхүү хавтан маань дөрвөн талаараа углуургатай тул дулаан алдагдлыг маш сайн багасгадаг ба угсрахад амар хялбар болсон. 
Угсралтын дараа зай завсар
 бага гардаг тул хөөс шахах зардал буурна. 
Мөн хавтан гадаргуундаа вафли хээ буюу дөрвөлжин 2мм гүн нүхнүүдтэй тул пасадны цавуу маш сайн тогтохын зэрэгцээ барилгын гадаргуу хотгор гүдгэргүй, тэгшхэн өнгө үзэмжтэй болдог давуу болон онцлог талуудтай юм.

Угсралтын дараа зай завсар
 бага гардаг тул хөөс шахах зардал буурна

Бид захиалагчийн хүсэлтээр углуургатай ба углуургагүй хавтанг 1250мм өндөр, 600мм өргөн, 30-300мм хүртэл зузаантайгаар нэг стандарт хэмжээгээр үйлдвэрлэдэг.


 

-Үүнээс гадна сэндвичэн барилга иж бүрнээр нь барьж өгдөг гэж байсан?

-Бид одоогоор сэндвич хавтангийн үйлдвэрлэл, зураг төсөл, инженерийн ган бүтээцийн цогц үйлдвэрлэл, хөөсөнцөр бетон блокны үйлдвэрлэл явуулж, зураг төслийн тооцоог хамгийн сүүлийн үеийн тооцооны программ ашиглан хийж байна.


 

Энэмэтчилэн манай үйлдвэр нь металл хийцийн чиглэлээр олон жил амжилттай үйл ажиллагаа явуулсны үр дүнд 50 гаруй ажилчин албан хаагчид, 5000 метр квадрат үйлдвэрийн байр, 10000 метр квадрат гадна талбайд үйл ажиллагаа явуулж инженер техникийн ажилтан, ажилчдын ур чадвар өндөр түвшинд хүрсэн.


 


 


 

Мөн олон давхар металл барилгын шалны төмрийн төхөөрөмж, гагнуурын технологийг оруулж ирснээрээ тооцоо, тоног төхөөрөмжийн хүчин чадлын хувьд 50 давхар хүртэл металл каркастай барилгыг барих боломжтой болсон. Түүнчлэн өнөөгийн хүчин чадалдаа үндэслэн метал гүүр гэх мэт шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.


 


 

Утас:70117010

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?