• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-03 13:33:00
  • 12
SHARE TWITTER

БАЯНХОНГОР АЙМАГ: Жимс, жимсгэнийн аж ахуйг хөгжүүлнэ

Баянхонгор аймгийн Сум дундын ойн анги энэ онд туулайн бөөр жимсийг тариалж эхэлсэн бол ирэх жил үхрийн нүд, бөөрөлзгөнө бусад төрлийн жимсгийг төрөлжүүлэн нийт 2 га талбайд ургуулахаар төлөвлөжээ.

 

Энэхүү төлөвлөгөөний бэлтгэл ажлуудаа шат дараатай хангаж, Ховд аймгийн “Минжит булган” жимс, жимсгэнийн аж ахуйтай хамтран Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өндөр ургац өгдөг бэсрэг алим, чавга жимсийг тариалахаар хөрсөө бэлтгэж, суулгацаа авчээ. Энэ намрын тариалалтаар дээрх хоёр жимсний 600 орчим суулгац модыг тарьж, ирэх гурван жил дотор үр жимсийг авч эхлэхээр тооцоолсон байна.

 

Жимсний моднууд нь Баянхонгор аймгийн хөрсөнд ургах бүрэн боломжтой бөгөөд жимс жимсгэний ургалт, арчилгаа тордолгоо бусад зүйлсэд ойн ангийн мэргэжилтнүүдийг “Минжит булган” жимс, жимсгэнийн аж ахуй сурган дадлагажуулж хамтран ажиллах ажээ. 

 

Энэ намар ойн анги хүлэмж болон гадна талбайн нийт 4.2 га-д 120 мянган суулгацыг тарьж бойжуулан, өнөөдрийн байдлаар орлогоо дөрөв дахин давуулан биелүүлээд байгаа юм.

 

 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?