• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-01 17:38:00
  • 15
SHARE TWITTER

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

БНСУ-ын “Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойн түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хамтран хэрэгжүүлнэ.

 

Төслийн хүрээнд 2030 он хүртэл түймэрт өртсөн 75 га талбайг ойжуулах бөгөөд цаашид 3,000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна.

 

Батсүмбэр сумын нутаг дахь МУИС-ийн Ойн сургалт, судалгааны төвд болсон төслийн нээлтэд “Юхан” корпорацийн Байгаль орчин, нийгэм, засаглалын асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Чо Минчёл, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Пак Чонху, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон Ойн газар, Төв аймгийн удирдлага, Сум дундын ойн анги, Ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцлоо.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгын дагуу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь “Юхан” корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Ойн газар, “Тэрбум мод” ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан юм.

 

“Юхан” корпорацийн охин компани болох “Юхан Кимберли” компани 2003 оноос Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 10 жилийн хугацаанд 3,250 га талбайд 10 сая мод тарьж ургуулсан. Үүний зэрэгцээ ойжуулсан талбайн арчилгаа, хамгаалал, байгаль орчны боловсрол олгох, нутгийн иргэдийн оролцоог хангах замаар таримал ойн менежментийг сайжруулахаар 20 гаруй жил идэвхтэй ажиллаж байна.

 

Төв аймгийн Батсүмбэр сумын ойн санд 1978, 1996, 2013, 2017 онд гарсан  түймрийн улмаас 18,000 га талбай өртсөн юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?