• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-10-01 11:45:00
  • 18
SHARE TWITTER

АРХАНГАЙ АЙМАГ: 7.3 сая төгрөгийн 14 шилмэл хээлтүүлэгч малыг борлуулжээ

 
“Архангай түншлэл- 2025” үзэсгэлэн худалдааны хүрээнд шилмэл малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, борлуулж, шилдгүүдийг шалгаруулдаг.


Шилмэл малын үзэсгэлэн худалдаанд есөн сумын мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний нэг нэгж, 19 малчны 2 төрлийн, 3 үүлдрийн 91 толгой хээлтүүлэгч мал оролцлоо. Гурван үүлдрийн 14 толгой хээлтүүлэгч малыг 7.3 сая төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Харин шалгаруулалтыг мах-өөхний бүдүүн, бүдүүвтэр ноосы чиглэлийн хонь, ноолуурын чиглэлийн ямаа гэсэн хоёр төрлөөр явуулж, шилдгүүдийг тодруулсан байна.

Мах-өөхний бүдүүн бүдүүвтэр ноост хонины бүдүүн хуцны төрөлд Цэнхэр сумын малчин Ц.Базарсадын “Монгол” үүлдрийн эвэртэй хар толгойтой хуц тэргүүлсэн бол өсвөр хуцны төрөлд Төвшрүүлэх сумын малчин Б.Дэлгэрсайханы “Монгол” үүлдрийн хар халзан хуц оржээ.  

Ноолуурын чиглэлийн ямааны бүдүүн ухны төрөлд Жаргалант сумын малчин Т.Даваанямын “Монгол” үүлдрийн хар ухна, өсвөр ухны төрөлд Эрдэнэмандал сумын малчин Б.Цогбадрахын “Монгол” үүлдрийн хар ухна тус тус шалгарчээ. 
 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?