Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо Төрийн Худалдан Авалтын А3 Сертификатыг Хүртлээ
Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо (ББДХ) нь гишүүн байгууллага, хувь хүмүүстээ дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд дараагийн томоохон алхмыг хийж, Төрийн худалдан авах ажиллагааны чиглэлээр чадавхаа баталгаажууллаа.
Тус Холбооны төлөөлөл нь "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг" хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад амжилттай хамрагдсан байна.
Энэхүү сургалтын үр дүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газраас олгодог А3 Сертификатыг албан ёсоор гардан авлаа.