• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-30 17:09:00
  • 20
SHARE TWITTER

Эмээлт аж үйлдвэрийн паркийг цахилгаан, дулаанаар хангах станц барина


Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина.

Тус паркийг цахилгаан, дулааны эрчим хүч, үйлдвэрийн технологийн уур, хэрэгцээний халуун усаар хангахаар 24 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих юм. Тус ДЦС-ын зураг төсвийг энэ онд дуусган, 2026 онд барилга угсралтыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.

Энэ станцад нам температурын эргэлтэт буцламтгай үет технологи бүхий 110-130 тн/цаг уурын бүтээмжтэй зуух хоёр ширхэг, 12 МВт-ын ПТ маягийн уурын турбогенератор хоёрыг туслах тоноглолын хамт суурилуулна. Станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахаар төвийн эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах юм. Жилд 199-205 мянган тонн нүүрс түлж, 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хэрэглэгчдийг эрчим хүчээр, мөн 185 хүнийг байнгын ажлын байраар хангана. 

Шинээр барих ДЦС-ыг бусад станцтай харьцуулахад түлшийг бүрэн шатаадаг, агаарын бохирдол бага, байгаль орчинд ээлтэй технологитой, орчин үеийн автомат удирдлагын системтэйгээс гадна паркийн халаалт, хэрэгцээний халуун, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан, холбоо мэдээллийн сүлжээ зэргийг хонгилын байгууламжид байрлуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?