“ДУНДЫН ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БАНКНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗЛАА
Өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, зээлийн эргэн төлөлт болон цаашид анхаарах асуудлаар Монголбанк, арилжааны банк, зээлийн батлан даалтын сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан,санал солилцлоо.
Үндэсний үржих баялаг болсон таван хошуу малаа маллаж, хязгаар нутагтаа эзэн нь болж буй малчдын амьжиргааг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван туулах чадамж бүхий малчдыг бэлтгэх зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн.
Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,177 шинэ хоршоо байгуулагдаж, 99,810 буюу нийт малчдын 32.3% нь шинэ хоршоонд гишүүнээр элсжээ. Арилжааны банкууд 24 мянга гаруй малчинд 844.88 тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд 58.58 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.
Шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр дараах үр дүн гарсан.
Тухайлбал:







Шинэ хоршоо хөдөлгөөн үр дүнгээ ийнхүү өгч эхэлсэн учраас илүү чадавхжуулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Шинэ хоршоо хоёр буюу “Дундын хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Үүний хүрээнд өнөөдөр Банк санхүүгийн салбарынхныг хүлээн авч уулзан санал солилцлоо. Банкууд Шинэ хоршоо хоёр буюу “Дундын хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэл, хоршоодыг хөгжүүлэх төрийн бодлогыг дэмжиж зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, илүү уян хатан бодлогоор зээлийн бүтээгдэхүүнээ гаргаж
байгааг банкны салбарынхан онцоллоо.


Шинэ хоршоо хөдөлгөөн бол малчдын амьжиргааг дээшлүүлээд зогсохгүй, таван хошуу малынхаа үр шимийг хүртэх, үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, гадаад зах зээл рүү брэнд бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг онцгой ач холбогдолтой хөтөлбөр юм.

Эх сурвалж: Зээлийн батлан даалтын сан

Эх сурвалж: Зээлийн батлан даалтын сан