• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-29 13:29:00
  • 42
SHARE TWITTER
"ДАГАЛДАН АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИХ НЬ” ХӨТӨЛБӨР

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 31-ны 07 дугаар тогтоолыг үндэслэн, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийг 2025-2028 онд, орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Зорилго: Энэхүү төсөл нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх, хүртээмжтэй байх, “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримталсан, иргэдийн онцлог хэрэгцээнд тохирсон, хүн төвтэй Төрийн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг гурван төрлийн зорилтот бүлгийн иргэдэд хүргэх замаар урт хугацааны, тогвтортой хөдөлмөр эрхлэлтэд шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Дагалдан ажиллах хөтөлбөрийг сургалтын тодорхой агуулгатай, хөдөлмөрт шилжих үр дүнтэй замнал байдлаар боловсруулж, хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрөөр хувь хүний ур чадвар, чадамжийг бизнесийн байгууллагын тодорхой эрэлт хэрэгцээтэй уялдуулах замаар зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэх чадвар, боломжийг дээшлүүлэх, улмаар ажил олгогчдод тулгамдаж буй ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахыг зорино..

Төслийн шинэлэг аргачлал, сайн туршлага нь Төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Хүлээгдэж буй үр дүн:

1. Гурван төрлийн зорилтот бүлэгт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ болон ажлын байранд дагалдан ажиллах хөтөлбөрийг загварчлан хэрэгжүүлж, үр дүнг үнэлсэн байна.

2. Бизнес ба хүний эрхийн зарчмуудад суурилан, зорилтот бүлгийн онцлогч тохирсон дагалдан ажиллуулах хөтөлбөрийг бизнесийн байгууллагууд загварчлан хэрэгжүүлж, үр дүнг үнэлсэн байна.

3. Улсын хэмжээнд төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн төвтэй хүргэх аргачлалыг өгөгдлийн шинжилгээнд суурилан хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.


Хамрах хүрээ: Хөтөлбөрт гурван төрлийн зорилтот бүлгийн нийт 2,440 иргэдийг хамруулах ба 2025 онд Нийслэлийн төвийн дүүргүүдийн 240 оролцогчдыг хамруулна. Үүнд:

1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны иргэн (Хүнсний эрхийн бичигт хамрагдаж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлээгүй иргэн гэх мэт),

2. Асрахуйн үйл ажиллагаанд оролцогч иргэн,

3. Залуучууд түүний дотор төрөө хувийн хэшилд шилжин ажилах залуучуулд

Хөтөлбөрийн хугацаанд нийт 195 ажил олгогчийг хамруулах ба 2025 онд 20 ажил олгогчтой хамтран ажиллана. Ажил олгогч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, 3 ба түүнээс дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж байгууллага байна.

Хамтын ажиллагаа: Төслийн хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, жижиг, дунд аж ахуйн нэгж, ажил олгогчдын холбоод, салбарын мэргэжлийн холбоод, салбарын үйлдвэрчний эвлэл, хувийн хөдөлмөрийн бирж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, мөн хөдөлмөрийн экосистемийн бусад талуудтай хамтран ажиллана.


Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?