• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-26 14:45:00
  • 69
SHARE TWITTER

УВС АЙМАГ: Үр тариа хадгалах агуулахын ажилд хяналт шалгалт хийлээ.


Увс аймгийн Баруунтуруун суманд барьж байгаа үр тариа хадгалах агуулахын ажилд аймгийн ГХБХБГ-аас энэ сарын 22-ны өдөр хяналт шалгалт хийсэн байна.
Улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгөөр барьж байгаа тус агуулахын зураг төслийг “Стийл проект” ХХК гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэмээн” ХХК ажиллаж байна.

Энд 4000 тн-ын үр тариа хадгалах 2 агуулахын суурь, 1000 тн-ын үр тариа хадгалах 3 агуулахын суурь, гадна цахилгааны шугам, дэд өртөөний ажил, хашаа, зам талбай зэрэг байна. Одоогийн байдлаар 4000 тн-ын үр тариа хадгалах агуулахын суурийн ажлыг хийж байгаа бөгөөд гадна хашаа, цахилгааны шугам, дэд өртөөний ажил хийжээ.

Хяналт шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, барилгын талбайд материалын гарал үүслийн бичиг, холбогдох бичиг баримтыг байлгах, ил, далд ажлын актыг тухай бүрд бичиж, фото зураг авч баталгаажуулах, бетон хийцээс дээж авч шинжилгээнд хамруулах, талбайг камержуулах, хүйтэрч байгаа тул бетон хийцийг хөлдөөхгүй байх арга хэмжээ авах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.
 

 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?