• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2025-09-18 17:09:00
  • 14
SHARE TWITTER
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен өнөөдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Азийн бүсийн дэд захирал Жасон Литэй уулзаж буйдаа талархаад, цаашид ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институтээс ирүүлж буй үнэлгээ, зөвлөмж, хамтын ажиллагааны санал санаачилгад өндөр ач холбогдол өгч, Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулан хамтран хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа тодотголоо.
 
Тус уулзалтаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд нийцсэн хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Азийн бүсийн дэд захирал Жасон Ли аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Эх сурвалж: Монцамэ.мн
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?