Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-ийн төсөл шалгаруулах хороо хуралдаж, морин хуурын урлагийг дэмжих зорилготой 2025 оны хөнгөлөлттэй зээлийн төсөл шалгаруулалт амжилттай боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 09 дүгээр зарлигийн хүрээнд Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А159 дүгээр тушаалаар Морин хуур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 1,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Үүний дагуу хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр 2 дахь удаагаа хүлээн авсан.
Зээлийн мэдээллийн цахим системд Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс аймаг болон Улаанбаатар хотоос нийт 836,8 сая төгрөгийн санхүүжилтийн хүсэлтийг 8 аж ахуйн нэгж баталгаажуулан ирүүлсэн. Тус зээлийн Төсөл сонгон шалгаруулах Хорооны хурлыг 09 дүгээр сарын 12-ны өдөр танхим болон цахимаар зохион байгуулсан ба хурлын үр дүнд нийт 195,4 сая төгрөгийн санхүүжилтийг 2 төсөлд олгохоор шийдвэрлэлээ.
Тус хорооны хуралд Монголын Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг холбоогоо төлөөлөн оролцжээ.Энэхүү дэмжлэг нь морин хуурын урлагийг хөгжүүлэх, уламжлалыг хадгалах, шинэ бүтээлч санааг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах онцлогтой юм.