БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдаж буй “Монгол, Хятадын 5-р экспо” нь Монголын бизнес эрхлэгчдэд томоохон боломжийг нээж байна. Энэхүү арга хэмжээнд Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний холбоо болон Баялаг Бүтээгчдийг дэмжих холбоо зэрэг байгууллагыг төлөөлөн нийт 270 гаруй аж ахуйн нэгж оролцохоор ирлээ.
Экспогийн зорилго нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Монголын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулах, шинэ түншүүдтэй холбоо тогтоох, худалдааны шинэ гарц нээх өргөн боломжтой болж байгаа юм.
Энэхүү арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчдийн хувьд Хятадын зах зээлийг судлах, хөрөнгө оруулагчдыг татах, улмаар эдийн засгаа солонгоруулах чухал онцлогтой
