• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-08-22 05:16:00
  • 1271
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашлаад экспортлогч улс болох зорилготой "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Дархан-Уул аймагт ажиллалаа.

Энэ үеэр:

  • Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд,
  • Булган аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан,
  • Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий,
  • Орхон сумын засаг дарга Б.Түмэнцогт,
  • Дархан-Уул аймгийн МЭГ-ын дарга Б.Нямдорж болон бусад холбогдох албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа. Тэрээр энэ жилийн хувьд хур тунадас их байсан тул Дархан-Уул аймгийн 500 орчим га-д тариалсан төмс, хүнсний ногоо үерт автаж хураах боломжгүй болсон учир ногоочдын зүгээс банканд зээлийн хугацаагаа сунгах хүсэлт гаргаснаа уламжиллаа. Мөн тариалангийн талбай руу мал орж ургац сүйтгэх асуудал их гарч байгаа учир өмнө нь төрөөс хашаажуулалт хийдэг байснаа сэргээж өгөх зэрэг олон санал, хүсэлт тавилаа.

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр санал хүсэлтийг сонсож, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг анхааралдаа авахаа илэрхийлж, "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэл өглөө.

Мөн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд гаргаж буй, бодлого шийдвэрүүд болон урт хугацаатай, бага хүүтэй зээл тариаланч, ногоочид болон баялаг бүтээгчдэд маш том дэмжлэг болж байгааг уулзалтад оролцсон албан хаагчид онцолж, талархлаа илэрхийллээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?