• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-08-21 04:14:00
  • 1163
SHARE TWITTER

Орон даяар "Хүнсний хувьсгал"-аар амьсгалж, газар газрын баялаг бүтээгчид нэгдэн нийлж хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангах, хүнсний аюулгүй байдлаа бататгах их ажилд ханцуй шамлан, идэвхийлэн оролцож байна.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр өнгөрсөн долоо хоногт газар тариалангийн туршилтын бүсэд ажилласан бол өнөөдөр Дархан-Уул аймгийн улаан буудай, уринш, вандуй, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг газар тариалангийн бүсүүдэд ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох болон Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаТ.Ганболд нарын хамт ажиллалаа.

Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн үр шимээ өгч эхэлсний тод томруун жишээ Дархан-Уул аймагт бий. Тус хөдөлгөөний хүрээнд олгож буй урт хугацаатай, бага хүүтэй зээлд тариаланчид хамрагдаж долоон тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Зээлд хамрагдсан тариаланчид техник технологи, үр сортоо шинэчилж, хөрсөө сайжруулах зэрэг олон ажлуудыг хийснээр энэ жилийн ургац арвин байгаа талаар Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар онцолж байлаа.

Мөн 2014 оноос хойш хувиараа газар тариалан эрхэлж байсан баялаг бүтээгч Л.Мандахцолмон засгийн газраас олгож буй урт хугацаатай, бага хүүтэй зээл, техник технологийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа тэлж "Агро өсөлт" нэртэй компаниа байгуулсан сайхан мэдээ байна.

Энэ мэт "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд гаргасан бодлого шийдвэрүүд эзнээ олж хэрэгжин, бодит үр дүнд хүрч дотоодын хүнсний хэрэгцээгээ 100 хувь хангах их үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?