• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-08-19 08:19:00
  • 914
SHARE TWITTER

Монгол Улсад газар тариалангийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 75 жил, Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХХААХҮЯамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ тэргүүтэй бусад зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж байгаа "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Тэрбум мод", "Эрүүл монгол хүн" зэрэг гурван үндэсний хөдөлгөөнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид манлайлан томоохон үр дүн гарган ажиллан хэмээн найдаж буйгаа тус хүрээлэнгийн зүгээс илэрхийллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ургамал Газар Тариалангийн Хүрээлэнгийн зарим эрдэмтэн, судлаачдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардуулан эрдэмтэн судлаачдад баяр хүргэсэн юм.

Төрийн дээд одон медалиар:

  • Ж.Намжилсүрэн - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Ө.Жүүпэрэлмаа - Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • Ж.Намбар -  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • М.Саранцэцэг  - Алтан гадас одон
  • П.Нохойжав -   Алтан гадас одон
  • Мяг.Саранцэцэг - Алтан гадас одон
  • Д.Саандар  - Алтан гадас одон
  • П.Оюунтуяа - Алтан гадас одон
  • С.Мөнхтуул - Алтан гадас одон
  • Б.Гармаа  - Алтан гадас одон
  • А.Цэнд  - Алтан гадас одон
  • Г.Соном  - Алтан гадас одон
  • С.Хатанбаатар  - Алтан гадас одон
  • Д.Туул - Алтан гадас одон
  • Б.Баярсайхан - Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ж.Байгалмаа - Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн нь таримал ургамлын 150 гаруй шинэ сорт нутагшуулж, оюуны өмчийн 152 бүтээл баталгаажуулж, агро-технологийн 120 зөвлөмж боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

Монгол оронд таримал ургамлын генетик нөөцийг хадгалж хамгаалах ажлыг эрчимжүүлсний үр дүнд 20000 дээжийн үрийг урт хугацааны горимоор, 40000 дээжийн үрийг богино хугацааны горимоор хадгалах хүчин чадалтай таримал ургамлын удмын сангийн цуглуулгыг байгуулсан зэрэг олон бодитой үр өгөөжтэй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?