• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2023-07-01 04:30:00
  • 873
SHARE TWITTER

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан Эрдмийн ордонд зохион байгуулагдлаа. Тус сургуулийн докторант О.Батсайхан "Жижиг, дунд үйлдвэрийн кластерыг судалсан нь" сэдвээр Доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Тус судалгааны ажилд Доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр удирдагч багшаар, Доктор (Ph.D), профессор А.Гэлэгжамц чиглүүлэгч багшаар ажиллан шинжлэх ухааны салбарт нэгэн шинэ судлаач нэмэгдэхэд хувь нэмрээ орууллаа.

Зөвлөлийн гишүүд:

  • Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал Доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа
  • Доктор (Sc.D), профессор Л.Оюун
  • Доктор (Sc.D), профессор Х.Батцэнгэл
  • Доктор (Ph.D), профессор Ц.Агиймаа
  • Доктор (Ph.D) А.Огторгуймаа
  • Доктор (Ph.D), профессор Лю Ясонг
  • Доктор (Ph.D), профессор З.Сүхбаатар
  • Доктор (Ph.D), профессор Л.Дондог
  • Доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр
  • Доктор (Ph.D), профессор  А.Гэлэгжамц
  • Доктор, профессор Х.Пүрэвдагва
  • Доктор, профессор П.Лхагвасүрэн нар оролцлоо.

"Жижиг, дунд үйлдвэрийн кластерыг судалсан нь" сэдэвтэй судалгааны ажил нь ЖДҮҮ-г хөгжүүлэхэд маш том түлхэц болохуйц бүтээл болсон гэдгийг тус сургуулийн эрдэмтэд онцолж байлаа. Мөн ЖДҮҮ салбар нь өөрөө аливаа улсын нийгэм, эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг, хөгжлийг тодорхойлдог хүчин зүйл учир уг судалгааны ажил ихээхэн ач холбогдолтой гэлээ.

ЖДҮҮ салбарыг кластераар хөгжүүлснээр улс орны хөгжил хурдсаж, олон ажлын байр бий болж, бизнес эрхлэгчид хамтран хөгжих боломж нээгдэж, цаашлаад олон улсад гарах, бараа бүтээгдэхүүнээ экспортлох, онлайн зах зээлд шилжих гэх мэт ихээхэн чухал нөлөөтэй билээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?