• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-06-28 00:00:00
  • 1126
SHARE TWITTER
Нэгдсэн Үндэстний Байгууллагын харьяа Олон улсын худалдааны төвөөс жил болгон “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг. Тэгвэл 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Улаанбаатар хотноо болж байна.

Чуулга уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд өсөхөд эергээр нөлөөлж, монголын экспортлогчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад түнш, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах, шинэ гэрээ хэлэлцээр байгуулах, дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд экспортын шинэ гарц, боломж олох, харилцан мэдээлэл солилцох олон давуу тал үүсэж байна.

Түүнчлэн чуулга уулзалтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргах гарцыг нээх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүдийг хооронд нь холбох, мэдээлэл солилцох зорилгоор Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023 үзэсгэлэн худалдааг 200 гаруй шилдэг ААН-үүдийн оролцоотойгоор зохиож байгаа юм.


Мөн үеэр гадаад, дотоодын 500 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний анхаарлыг хуш модны самрын “Хушхан” брэнд ихээхэн татаж амталгаа, худалдан авалт, хамтран ажиллах саналууд дүүрэн байлаа. Дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн органик бүтээгдэхүүнээрээ “Хушхан” брэнд тус чуулганы нэгэн хүндтэй оролцогч байсан юм. Байгальд ээлтэй аргаар боловсруулсан хуш модны самар болох “Хушхан” брэнд “Эрүүл хүнсээр дэлхийг дайлна” уриатай. Тэд нөхөн сэргээгдэх экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг тэлж европын 4, азийн 2 улсад тогтмол экспортолдог.

Ийнхүү “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчид дотоодын болон олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа улам бүр тэлсээр байна. 

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?