• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2023-06-24 18:00:00
  • 659
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ололт амжилт, туршлага, шинэ инновацыг баялаг бүтээгчдэд танилцуулах, төр засгаас гарсан шийдвэрүүдийг сурталчлан таниулах, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлэх зорилгоор ЕТГ-аас "Баялаг бүтээгч- Бизнес тур" аялалыг зохион байгуулж байна.

Өнөөдөр хүнсний манлай ууган үйлдвэр "Өгөөж Чихэр Боов" компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Гүйцэтгэх захирал Т.Гэрэлтуяа, Үйлдвэрийн албаны дарга Н.Дэлгэрмаа, Борлуулалтын албаны дарга Ч.Өлзийбадрах, Маркетингийн менежер С.Сувдмаа тэргүүтэй үйлдвэрийн хамт олон баялаг бүтээгчдийг хүлээн авч, компанийн түүхэн замнал, үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээлэл өгч, санал солилцлоо.

87 жилийн түүхт тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 500 гаруй ажиллагсадтай, 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, хоногт 40 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.

АРГА ХЭМЖЭЭНД:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны Ахлах зөвлөх Б.Гандулам,
  • УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Ш.Ариунжаргал.
  • БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал,
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна.

Аялалын явцад Төрийн байгууллагуудын зүгээс "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?