• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-06-17 02:26:00
  • 614
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын түр хорооны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоол болон 2023 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн ололт амжилт, туршлага, шинэ инновацыг баялаг бүтээгчдэд танилцуулах, төр засгаас гарсан шийдвэрүүдийг сурталчилсан таниулах, бизнес хоорондын хамтын ажиллагааны сүлжээг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд үр дүн үзүүлэх зорилгоор ЕТГ-аас "Баялаг бүтээгч- Бизнес тур" аялалыг зохион байгуулж байна.

6 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг аялалаар Монголын анхны малын гаралтай хаягдал түүхий эд боловсруулж яс махны уураг, малын гаралтай тос үйлдвэрлэдэг "Промон Трейд" компанийн Protein Mongolia Ясны үйлдвэр-т зочиллоо. Тус компанийн Үүсгэн байгуулагч Н.Оюунбат болон удирдлага хамт олон үйлдвэрлэгчдийг угтан авч, байгууллагын бүтэц, түүхэн замнал болон техник технологи, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

АРГА ХЭМЖЭЭНД:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захиралын түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан,
  • ТХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга С.Лхамсүрэн,
  • ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтсийн дарга Н.Батмөнх,
  • ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Цэрэнханд,
  • "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан нар болон 50 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцож байна.

"ПРОМОН ТРЕЙД" ХХК нь Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн түүхий эдийг ашиглан боловсруулсан "Бордоо", "Ясны тос" болон "Мах, Ясны гурил"-н бүрэн автомат үйлдвэрийн үйл ажиллагаагаа 2019 оноос явуулж буй бөгөөд үйлдвэр нь хоногт 100 тн түүхий эд боловсруулах хүчин
чадалтай, ясыг 5-6см хэмжээтэй буталсаны дараа 3 барын даралтаар цельсийн 133 градусын темпаратурт 30-с дээш минут чанаж боловсруулдаг байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?