• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2023-06-09 16:00:00
  • 609
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас /2023.06.09/ УИХ-аас батлан гаргасан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын 5 дугаар хэсгийн "к" дугаар заалт, мөн тогтоолын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.10 дах хэсгийг хэрэгжүүлэгч байгууллагуудын ажилтнуудад ерөнхий мэдээлэл олгох "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн ба хэвлэл мэдээллийн салбарын оролцоо сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтаар Ерөнхийлөгчийн тамгын газраас "Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн тухай" танилцуулга мэдээлэл хийлээ.

Мөн ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг "Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн яагаад ач холбогдолтой вэ?" ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн салбарын эрхлэгч Э.Энхцэцэг "Хоол хүнсний зохистой хэрэглээний мэдлэг олгох " зэрэг асуудлаар мэдээлэл өглөө.

Уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хороо, Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, арилжааны телевизүүдийн төлөөлөл болон Монголын ФМ радионуудын нэгдсэн холбоо НҮТББ-ын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Үргэлжлүүлэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд ард иргэдэд эрүүл хоол, хүнсний талаар ойлголт, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах арга хэмжээ, төлөвлөгөөний талаар санал, солилцоно.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?