• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-05-27 10:00:00
  • 1228
SHARE TWITTER
Өнөөдөр /2023.05.27/ үндэсний үйлдвэрлэгчдийн "Баялаг бүтээгч-Business tour" 4 дэх удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид үндэсний манлай хүнс үйлдвэрлэгч "Очир дагинас" ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Баялаг бүтээгчдийг “Очир дагинас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин, Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Айбек нар хүлээн авлаа.

Энэ удаагийн аялалд:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр,
  • ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг,
  • БНСУ-ын Засгийн газрын харьяа Хөдөөгийн хөгжлийг дэмжих газрын Монгол дахь суурин төлөөлөгч KOPIA Монгол төвийн захирал У Мён Гюу,
  • KOPIA Монгол төвийн ажилтан Г.Балжинням,
  • Голомт банкны Байгууллагын хөгжлийн хэлтсийн дарга Б. Нямдэлгэр нар болон 50 гаруй баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо.

“Очир дагинас” ХХК 2005 оноос хойш мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй тус компани олон улсын нэр хүндтэй ISO 22000 "Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо" стандартын шинэчлэгдсэн хувилбар болох ISO 22000:2018 шинэ стандартыг Монголд анх удаа "ЭКСПОРТ ҮЙЛДВЭР" дээрээ нэвтрүүлжээ.

50 гаруй нэр төрлийн чанамал, хагас утлагат, давхар утлагат хиам, элэгний нухаш, зайдас, утсан мах, Баян Монгол, Bio брэндийн нөөшилсөн бүтээгдэхүүн өдөрт 10,500-14,500 кг хиам, махан бүтээгдэхүүн, 3200кг нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 500 тоннын хөргөлтийн зоорьтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Олон улсад бүтээгдэхүүнээ экспортолдог, үндэстэн дамнасан корпараци болохоор ажиллаж буй тус байгууллага нь аль хэдийн гэрийн тэжээвэр амьтны хоол БНСУ-руу экспортлоод эхэлсэн юм. Мөн үйлдвэрийнхээ эрчим хүчийг өөрсдөө шийдэж чадсан гэдгээрээ онцлог үндэсний томоохон баялаг бүтээгчдийн нэг билээ.

 
 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?