• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2023-04-18 11:00:00
  • 713
SHARE TWITTER

Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан болон мал аж ахуйн салбарт олгогдох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" сургалт-хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.18/ "Монголбанк"-ны төв байранд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, Мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцлоо.

Сургалт-хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар сургалт хэлэлцүүлэгтэй холбоотой товч мэдээллийг хүргэлээ.

"Монголбанк"-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын санхүүжилттэй холбоотой баримталж буй бодлогын талаар, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ "Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалангийн салбарт олгогдох эргэлтийн болон хөрөнгө оруулалт зээл"-ийн талаар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх "Мал аж ахуйн салбар дах эргэлтийн хөрөнгийн зээл"-ийн талаар, Зээлийн батлан даалтын сан, Төсөл, бизнесийн хөгжлийн газрын дарга Э.Тамир "Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж болон зээлийн батлан даалтын сангийн оролцоо" сэдвээр мэдээлэл өгч байна.

Үргэлжлүүлэн "Хаан банк"-ны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар, Зээлийн бодлого, зохицуулалтын газрын захирал Ч.Ганзориг нар "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага" сэдвээр, Төрийн банкны Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтсийн захирал Н.Энхтайван "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шаардлага" сэдвээр мэдээлэл хийнэ.

Төрийн байгууллагууд болон банкуудын мэдээллийн араас уулзалтад хүрэлцэн ирсэн мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын 100 гаруй төлөөлөл асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулж байна.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?