“Мимо” брэндийн малын тэжээл, эрдэс үйлдвэрлэж буй “Эл Би Эйч Технологи” компанийн Гүйцэтгэх захирал О.Дашдулам “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ.
"Эйл Би Эйч Технологи" компани нь 2019 онд био-технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл чиглэлээр байгуулагдсан. Эх орныхоо түүхий эдээр монгол эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээ, оюун ухаан, эрдэм мэдлэг, туршлагаас гаргаж авсан "Мимо" брэндийн бод, бог малын тэжээл, тахиа, гахайн шахмал эрдэс болон ХАА, газар тариалан, хүнсний ногоо, таримал мод ургамал, уул уурхайн хөрсний нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай байгаа органик эрдсийн бордоог үйлдвэрлэн хөдөө аж ахуйн салбарт чухал хөрөнгө оруулалт хийж байна.