“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан сүүн бүтээгдэхүүн болон хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэдэг “Монсүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунчимэгийг хүлээн авч уулзан, гишүүнээр элсүүллээ.
"Монсүү" ХХК-ийн сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр нь 1991 оны 9-р сард байгуулагдан өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын хамгийн анхны сүүний үйлдвэр юм. Хоногт 10 тн сүү хүлээн авч, нялай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр ариутгасан сүү, тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, хорхой ааруул, цөцгийн тос, ,хүүхдийн илчлэг тэжээл зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байгаагийн зэрэгцээ, 65 хүнийг ажлын байраар хангаж байна.
Үйлдвэрийн дэргэд хими, микробиологийн лабортори ажиллуулж, түүхий сүү болон бэлэн бүтээгдэхүүнд исгэлэн тос, нягтрал , хуурай бодис, элдэв хольц, микропын тоо кольтир, коли индекс, бруцелез зэрэг хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж, хэвшэсний зэрэгцээ үйлдвэрлэлийн технилогийн дараалал, горимыг чанд мөрдөн ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтыг өндөр түвшинд ашигладаг. Тус сүүний үйлдвэр нь Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот орчимын Фермерүүдээс түүхий сүүг гэрээгээр авч үйлдвэрлэлээ явуулж байна.