• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2015-03-20 11:17:00
  • 1332
SHARE TWITTER

Монголчууд бид байгалын гаралтай буюу цэвэр экологийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг зорьдог. Хэдэн жилийн өмнө манай улсад даршилж нөөшилсөн хүнсний ногоог бусад улс орнуудаас ихээр оруулж ирдэг байсан бол өнөөдөр импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.    

Импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна   

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй Баянхонгор аймгийн “Баянхан хишиг” хоршооны “Хамт” нэрийн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа.


 


 

“Хамт” нэрийн бүтээгдэхүүнийг 2014 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гурван төрлийн даршилсан болон нөөшилсөн, найман төрлийн задгай салатуудыг үйлдвэрлэж байна. Дээрх бүтээгдэхүүнүүдээр Баянхонгор аймгийн хэрэгцээг бүрэн хангадаг бөгөөд цаашид ойрын гурван аймгийн 3-4 суманд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой аж.

Цаашид ойрын гурван аймгийн 3-4 суманд бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой


 


 


 

Хамгийн гол нь тэд монголынхоо хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм. Түүнчлэн хүнсний ногоо тариалахдаа химийн бордоо хэрэглэдэггүй, амт үнэр оруулах бодис ашигладаггүй аж. Харин чийгийн улаан хорхойгоор хүнсний ногоогоо бордож ургуулдаг байна.

Тэд монголынхоо хөрсөнд тариалсан хүнсний ногоогоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм


 

Даршилж нөөшилсэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон хадгалалт тээвэрлэлтийн горимд сайтар анхаарах  хэрэгтэй. Хэрэв технологийн горим алдагдвал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс тус хамт олон нэг төрлийн бүтээгдэхүүнийг өдөрт нь үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг юм.

Технологийн горим алдагдвал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө


 

     

Цаашид тэд үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд өвлийн хүлэмжтэй болох зорилготой. Мэдээж өвлийн хүлэмжтэй болоход өртөг өндөр. Энэ дашрамд “өвлийн хүлэмжтэй болох ажлыг жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэж дундын хоршооны гүйцэтгэх захирал Ц.Мөнх-ундрах хэллээ.   

Үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд өвлийн хүлэмжтэй болох зорилготой

Аливаа бизнес эрхлэгчид анх үүсгэн байгуулагдахдаа тодорхой төсөл хөтөлбөрт хамрагдаж, олон улсын байгууллагуудаас дэмжлэг авдаг.  Үүний адил тус хоршоо нь “Хамт” нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд “Адра” Олон Улсын байгууллагаас тоног төхөөрөмжийн болон эргэлтийн хөрөнгийн дэмжлэг авч үйлдвэрлэлээ эхэлж байжээ.  


 

Ийн үйлдвэрлэлээ өргөжүүлсээр “Баянхан хишиг” хоршоо өнөөдөр 140 өрхийн 600 гаруй хүнийг ажил, амьдралын гараанд нь хөтөлж явна.

Цаашид зорилгоо биелүүлж өвлийн хүлэмжинд ургасан хүнсний ногоогоор олон төрлийн даршилж, нөөшилсөн ногоо үйлдвэрлэсэн сайхан мэдээтэй биднийг угтаарай.


 


 


 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?