• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-02-17 14:00:00
  • 755
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй 45 жилийн хөдөлмөрөө зориулсан "Чиглэл" компанийн үүсгэн байгуулагч, баялаг бүтээгч Цэгмэдийн Бумцэндийг аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.

Цэгмэдийн Бумцэнд нь 1960 онд Өвөрхангай аймаг, Өлзийт суманд мэндэлж, 1979-1980 онд Ажилчны районы худалдаа нийтийн хоолны трестэд Механикч, 1980-1983 онд Ардын цэргийн 126-р дугаар ангид Ахлагч тоног төхөөрөмжийн механикч, 1983-1991 онд ХБЯ-ны харъяа худалдааны тоног төхөөрөмжийн засвар, зарлал чимэглэлийн газарт Тоног төхөөрөмжийн механикч, 1991-1996 онд Чиглэл ББХХоршоонд Эрхлэгч, 1996 оноос Чиглэл ХХК-ийн захиралаар ажиллаж байна.

Тэрбээр Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулахдаа хүн амын эрүүл аюулгүй байдлыг сахин хамгаалах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэлтдээ үндэсний болон олон улсын эрүүл ахуйн чанар, стандартын шаардлагыг мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулан, хэрэглэгчээ дээдлэн салбартаа тэргүүлэн ажиллахын зэрэгцээ 160 гаруй ажлын байрыг бий болгоод буй баялаг бүтээгч юм.

Ц.Бумцэнд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?