Хонины ноосоор эко бордоо хийдэг дэлхийн хоёр дахь үйлдвэрийг Монпеллетс компани Монголд байгуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй эко бордоо- органик хүнсний асуудалд нэг том алхам хийж чадлаа.
Тус бордоог Герман улсын Гумбольдтын их сургуулийн Газар тариалан ба хотын экологийн институт, Бордоо ба ургамлын үрийн институт, Ус ба байгаль орчны лабораторид хүргүүлж, тэжээллэг бодисын агууламжийг нь нарийвчлан тогтоожээ. Үр дүнд нь Герман улсын зүгээс “Premium quality” буюу дээд зэргийн чанартай гэсэн үнэлгээ авсан юм байна. Монгол хонь, герман хонийг бодоход элдэв өвчлөл бага, дээрээс нь идэж буй хоол, тэжээлээс авах шимт бодисууд илүү байсантай энэ нь холбоотой аж.