• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-01-20 12:46:00
  • 115
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2023.01.20/ эх орны зэрлэг ба тарималжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хүн амын хүнсний манаанд хувь нэмэр оруулж буй Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч "Эко Эрдэнэ" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Эко Эрдэнэ" ХХК эх орны зэрлэг ба тарималжуулсан жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хүн амын хэрэглээнд хувь нэмэр оруулах зорилгоор 2000 онд байгуулагдсан хувийн хэвшлийн энэ чиглэлийн анхны аж ахуйн нэгж юм. Тус үйлдвэрийн хувьд жимсний чанамалыг ОХУ-ын сонгодог жор, технологи, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Төрөл бүрийн жимсний шүүс, жимсний ундаа, чанамал үйлдвэрлэж дотоодын зах зээлд худалдаалж байна.

ХИЙЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ БИДНИЙГ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛГОСОН.

"Эко Эрдэнэ" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Билгүүн: "Байгаль өөрөө бидэнд ийм сайхан эдийг бэлэг болгож өгч байгаа учир бүтээгдэхүүнээ цэвэр органикаар нь боловсруулж импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж байна. Цаашдаа дотоодын хүн амын хэрэгцээнд эрүүл цэвэр бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлэхээс гадна инноваци шингэсэн шинэхэн бүтээгдэхүүнүүдээр монголчууддаа бэлэг барина" гэлээ. Гадаад улсад манай улсын нэрс, чацаргана зэрэг бүтээгдэхүүн том байр суурь эзэлдэг. Иймд бид гадны зах зээлд Монголын органик бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх боломж бий. Монгол Усын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өсөн дэвжиж буй эх орны түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч Хүнсний хувьсгалыг эхлүүлсэнд талархалтай байна.

DCIM\100MEDIA\DJI_0180.JPG
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2023 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?