• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-01-11 05:12:00
  • 664
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Байгаль орчны бодлогын зөвлөх Н.Батхүү нар Швейцар Улсын Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр 2023 онд Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум зохион байгуулах талаар санал солилцлоо.Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн экспортын хөгжлийг дэмжихэд талуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажил хэрэгч санал, санаачилга чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Ялангуяа Монгол Улс богино хугацаанд экспортыг огцом нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа энэ үед олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах нь хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтойг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд илэрхийлэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форум чухал хувь нэмэр оруулахыг онцлов.
Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форумд дэлхийд танигдсан, нэр хүндтэй шилдэг мэргэжилтэн, улс төрийн зүтгэлтэн, хөрөнгө оруулагчид оролцдог юм.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?