• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2023-01-01 07:00:00
  • 576
SHARE TWITTER

Монгол Улсын Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын барилгын салбарт 40 гаруй жил хүчин зүтгэсэн ахмад барилгачин Н.Бархүүг төрийн дээд "Алтангадас" одонгоор шагналаа. Н.Бархүү нь одоогоос 48 жилийн өмнө буюу 1974 онд Монгол Улсын Их сургуулийг Барилгын инженер мэргэжлээр төгссөн цагаас хойш шинэ цагийн бүтээн байгуулалтын түүхийг бүтээлцсэн барилгачин юм.

Шагнал гардуулах үеэр Н.Бархүү хэлэхдээ: "Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж төрийн дээд одонгоор шагнаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархлаа. "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны тэргүүн Ч.Даваабаярт талархлаа. Төрийн тэргүүний санаачлан эхлүүлсэн "Хүнсний хувьсгал", "Тэрбум мод", "Эрүүл Монгол хүн" хөдөлгөөнд төдийгүй монгол улсад баялаг бүтээх ажил үйлст өөрийн хүч чадлаа дайчлан ажиллана. Хот суурин оршин тогтноход хүн ардын хэрэгцээ, сайн сайхны төлөө төр засгийн бодлого шийдвэрээр албан байгууллагын байшин барилга баригдаж суурьшил бий болох бөгөөд үүнийг барилгачид гүйцэтгэдэг билээ. Барилгыг газрын хөрсөнд гагнаж, өндөрт сүндэрлүүлэхээс эхлээд олны нүдэнд харагдаж, гарт баригдах хүртэл нүсэр их бүтээн байгуулалтыг бий болгосон үе үеийн барилгачин, ахмад буурлууддаа шинэ оны баярын мэнд хүргэе" гэв.

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?