• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-12-31 03:15:00
  • 753
SHARE TWITTER
Одоогоос 23 жилийн өмнө бизнесээ эхэлж байхдаа гутлынхаа улыг цоортол ширээ сандлаа зөөн алхаж байсан, дундуур нь өөр салбарт бизнес хийн"шатаж", таван зуухан төгрөгтэй үлдэж "Чадах юмаа л хийе" гэж зориг шулуудан нөхөртэйгээ хамт модон тавилга, төмөр хийцийн үйлдвэрлэл рүү эргэлт буцалтгүй орж байсан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гишүүн, "ОББТМ" ХХК-ийн захирал Т.Болормааг Алтан гадас одонгоор шагналаа.
 
  Модон тавилга үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөл “ОББТМ” компани мод болон төмөр хийц хослосон ширээ сандлыг үйлдвэрлээд 23 жил болж байна. Тус компани дотоодын их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт стандартын шаардлага хангасан эдэлгээ сайтай сандал ширээг үйлдвэрлэн нийлүүлж байна. Манай улс мод, модон материал, тавилгын 45 орчим хувийг дотоодоос, 55 орчим хувийг импортоор авдаг. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэсэн сургуулийн сандал, ширээ нь импортын сандал ширээнээс эдэлгээ урттай болохыг бүтээгдэхүүн авсан газрын төлөөлөллүүд онцолдог.
 
Т.Болормаа нь ажлын гараагаа 1988 оноос суралцаж байх хугацаандаа үйлчлэгчээр ажиллаж  эхлэн,  Төв шуудан Радио Сүлжээний газарт техникч , 60-р цэцэрлэгт туслах багшаар   ажиллаж байгаад 2010 оноос “ОББТМ” ХХК-г байгуулж, одоог хүртэл захирлаар   ажиллаж байна.
Тус компанийн үйлдвэрлэж байгаа сурагчийн ширээ сандал нь монгол хүүхдийн бие махбодид зохицсон шилдэг бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдийн  сайшаалыг хүртэж байгаа нь Т.Болормаагийн удирдах чадвар сайтай,  чадварлаг мэргэжилтэн болохыг илтгэдэг.

Цаашид ч Т.Болормаа нь үйлдвэрлэлээ  өргөжүүлэн,  олон хүнийг тогтвортой ажлын  байраар хангаж, эх орондоо үндэсний үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд үнэтэй  хувь нэмрээ оруулна гэдэгт итгэн Монгол  Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор  шагнасан байна.
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?