Ням гарагийн орой дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг Илон Маск өөрийгөө Твиттер компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулах нь зөв эсэх талаар санал асуулгыг зохион байгуулж байв.
Түүний санал асуулгад нийт 17 сая гаруй хүн оролцсоны 57.5 хувь нь огцруулахыг дэмжсэн юм. Маск санал асуулгын үр дүн ямар гарахаас үл хамааран захирагдахаа амлаж байжээ.
Харин өчигдөр буюу Мягмар гарагт тэрбээр өөрийг нь орлох хүн олдмогц үүрэгт ажлаа шилжүүлэх тухай мэдээлсэн байна.
“Энэ ажлыг хийх хангалттай тэнэг нэгнийг олсныхоо дараа би гүйцэтгэх захирлын албан тушаалаа шилжүүлнэ. Дараа нь би зөвхөн программ хангамж, үйлчилгээний багийг ахлах болно” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: Ivoice.mn