• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-10-06 05:15:00
  • 808
SHARE TWITTER
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ний Гүйцэтгэх захирал Б.Сэржмядаг “Жевел пөөрл консалтинг” ХХК-ийн захирал Х.Номинсувдыг хүлээн авч уулзан гишүүнээр элсүүллээ.

Х.Номинсувд нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд зорилгодоо хөтлөгдөн бизнесийн салбар луу сэтгэл шулуудан орсон. Анх 2020 онд Багануур дүүрэгт пиццаны газрын франчайз эрхийг авч ажиллуулж эхэлсэн юм.  Тэрбээр багаасаа Багануур дүүргээ хөгжүүлэх мөрөөдөлтэй байсан учраас дүүрэгтээ пиццаны газар нээж, сайхан амттай хоолоор хүмүүст үйлчлэхийг хүссэн. Энэ хүслээ биелүүлэн амт чанар сайтай, хамгийн том, хамгийн хямд пиццаг хүмүүст хүргэж эхэлсэн гэлээ.

Үүнээс гадна БНСУ-аас “Жардин” кофе, цайг албан ёсоор оруулж ирдэг. Жардин кофе, цай нь цэвэр байгалийн жимстэй, хаана ч хэрэглэж болохоор савлагаатай, химийн будагч бодисгүй, амтлаг гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн юм.

Тансаг, чанартай, амтлаг зүйлд дуртай учраас үргэлж хамгийн сайхан пицца, кофе, цайг хүмүүст хүргэхийг эрхэмлэдэг аж.
Х.Номинсувдын хувьд түргэн хоол, бэйкери чиглэлд үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой бөгөөд дүүргийн хэмжээнд үйлчлэх хүсэлтэй байгаа. Үүний тулд сайн технологич хэрэгтэй гэдгээ хэлсэн юм.
Мөн Багануур дүүргээ хөгжүүлж, хүүхэд залуустаа зориулсан цэцэрлэгт хүрээлэн, чөлөөт цагаа өнгөрүүлдэг төв зэрэг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн томоохон ажил хийж, бүтээх зорилготой гэлээ. Үүний дээр нийгэмд үнэ цэнийг бүтээдэг, түгээдэг баялаг бүтээгч болохыг ямагт эрмэлздэг гэв.
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?