• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-10-05 03:47:00
  • 681
SHARE TWITTER
Дэлхийн ЖДҮ-ийн Санхүүгийн Форум-2022 Вашингтон ДС-д зохион байгуулагдлаа. Камбожийн Үндэсний банк, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран зохион байгуулсан гурван өдрийн форумд 180 гаруй банк болон зохицуулах агентлагийн 350 гаруй удирдагч, ахлах албан тушаалтнууд биечлэн оролцов. Мөн  Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод, Өмнөд Америкийн 60 гаруй улсын 280 гаруй ЖДҮ-ийн санхүүжилтийн мэргэжилтнүүд оролцлоо.



Тус форумд оролцсон мэргэжилтнүүд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид тогтвортой, хүртээмжтэй санхүүжилттэй болохын тулд дижитал технологийг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг онцоллоо. Мөн мэргэжилтнүүд шинээр гарч ирж буй дижитал технологиудыг хэрхэн ашиглах талаар туршлагуудаа хуваалцав. Энэ үеэр 2022 оны “Global SME Finance Award”-ийн ялагчдыг тодрууллаа.



Гурван өдөр үргэлжилсэн чуулга уулзалтаар ЖДҮ эрхлэгчдийн санхүүжилтийг сайжруулах, тогтолцоог шинэчлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн юм. ЖДҮ-ийн санхүүжилтийн форум нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх зорилготой ажилладаг. ЖДҮ-ийн өсөлтийг дэмжих зорилгоор санхүүгийн байгууллагууд болон технологийн компаниудыг нэгтгэсэн дэлхийн гишүүнчлэлийг сүлжээг бий болгосон байна.

Source: SME FINANCE FORUM
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?