• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-09-29 12:48:00
  • 736
SHARE TWITTER
Ази, Номхон далайн бүс нутагт жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Ингэхдээ эдийн засгийн өсөлт, инноваци болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Мөн дотоодын болон экспортын чиглэлийн түншүүдтэй хамтран ажиллах, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэх цогц бодлого шаарддаг онцлогтой. Тухайлбал, шинээр бизнес эрхлэхэд тулгарах саад бэрхшээл, зардлыг бууруулах, бэлэн мөнгөний санхүүжилтийг хангалттай бий болгох, боловсрол, сургалтаар дамжуулан хүний нөөцийг чадавхжуулах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэргийг дурдаж болно.

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн дотор   жижиг, дунд үйлдвэрлэгчид жин дардаг. Өөрөөр хэлбэл, тэд дийлэнх олонхыг бүрдүүлж байдаг. Тиймээс  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хөгжлийн хэтийн төлөвийг цогцоор шийдвэрлэх асуудал  чухлаар тавигдаж байна. Үүнд нэн тэргүүнд шаардлагатай хэд хэдэн чиглэлийг тодорхойлсон байдаг.
Жишээ нь:
  1. Бизнес эрхлэх соёлыг сурталчлах
  2. Санхүүжилтийн эх үүсвэр
  3. Бизнес хөгжүүлэх үйлчилгээ
  4. Инноваци ба технологийн хөгжил
  5. Зах зээлд нэвтрэх г.м.
Ер нь бол аль ч орны Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, голлох  үүргийг  гүйцэтгэж байдаг. Нөгөөтэйгүүр,  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шаарддаг. Нэг үгээр хэлбэл, энэ хоёрын тэнцвэрийг олох, цаг үеэ  мэдэрч, уялдаа холбоог хангахад  гүйцэтгэх засаглал балансыг барьж байдаг  гэж хэлж болох юм.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олон салбарт үйл ажиллагаа явуулдаг боловч өөр хоорондоо төстэй нийтлэг шинж чанарууд бий. Тэр нь хувь хүний санаачилга, үйл ажиллагааны уян хатан чанар, инноваци руу чиглэсэн хүсэл эрмэлзэл болон санхүүжилт, зах зээлд нэвтрэхэд тулгардаг бэрхшээл зэрэг асуудал байна.


Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүс нутгийн үндэсний эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байдаг. Гэвч  энэ салбарын хөгжил олон оронд сул хэвээр байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, эдийн засгийн хямралаас үүдэн шинэ алхмууд хийгдсэнгүй. Тэгэхээр хөгжлийн хувьд урьдын хэвээр, зогсонги байдалд байна гэж дүгнэж болно. Тиймээс бусад салбараас  илүү их дэмжлэг шаардагдсаар байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд   олон улсын нөхцөл байдал харилцан адилгүй  байна. Тулгарч буй бэрхшээлийг гадаад ба дотоод гэж хувааж болно.

Гадаад саад бэрхшээл нь ерөнхийдөө бизнес эрхлэгчдийн хяналтаас гадуур байдаг бол дотоод саад бэрхшээл нь тэдний хяналтад байдаг. Үүний зэрэгцээ нөөц ба ханган нийлүүлэгчидтэй ойр байх, дэд бүтцийг хамтран ашиглах, мэдлэг мэдээлэл солилцох зэрэг давуу талуудтай.  Аж үйлдвэрийн кластер зэрэг стратегиар жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулах боломж мөн бий. 

Эх сурвалж: Ази, Номхон далайн орнуудын жижиг, дунд үйлдвэрийн, хөгжлийн бодлогын гарын авлага

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?