• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-09-14 01:49:00
  • 643
SHARE TWITTER
Абу Дабу дах “Халифа” аж ахуйн нэгжийг хөгжүүлэх сан нь бизнес эрхлэгчдэд зориулсан цахим худалдааны чадавхыг сайжруулах, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Уг хөтөлбөр нь бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, ашиг олох, брэндийн нэр хүндийг өсгөх, хэрэглэгчдийн оролцоог сайжруулах хийгээд бодит үр дүнд хүргэхэд чиглэнэ.

Энэ хүрээнд  бизнес эрхлэгчдэд цахим худалдаа хийхэд бэлэн байдлын үнэлгээ өгөх таван өдрийн семинар зохион байгуулна. Үүнд цахим худалдааны дэлгүүр хэрхэн байгуулах, үйл ажиллагааны загвар боловсруулах, маркетинг борлуулалтаа хэрхэн хэмжих зэргийг багтаасан аж. Таван өдрийн сургалт нь есдүгээр сарын 21, 22, 28, 29 болон аравдугаар сарын 4-ний өдрүүдэд явагдана.

“Халифа” аж ахуйн нэгжийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирал Алиа Аль Мазруэй “Энэхүү хөтөлбөр нь бизнес эрхлэгчдэд онлайн худалдааны мэргэжилтнүүдээс зөвлөгөө, нэгдсэн ойлголт авах болон цаашдаа хамтран ажиллах онцгой боломжийг олгож байгаа. Дижитал технологийн хувьсал жижиглэн худалдааны зах зээлд нэвтэрснээр уг салбарт томоохон өөрчлөлт гарсан” гэв.

Мөн тэрбээр, “Өнөө үед бизнес эрхлэгчдэд цахим худалдааны туршлага, практикийг хэрхэн бизнестээ хэрэгжүүлэх талаар ойлголттой болох нь нэн чухал байна. Цөөн хэдэн шинэлэг бизнес эрхлэгчид дижитал зах зээлд нэвтэрсэн. Тиймээс бүхий л ЖДҮ эрхлэгчдийг цахим худалдааны талаарх ойлголттой болгох нь манай байгууллагын үүрэг, хариуцлага гэж харж байгаа” гэлээ.

Source: ZAWYA
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?