• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

image

  • event
  • 2022-06-14 19:53:00
  • 997
SHARE TWITTER
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын орон тооны зөвлөхөөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ч.Даваабаяр томилогдлоо.

Ч.Даваабаяр нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийн төлөө олон зүйл санаачлан хэрэгжүүлсэн. Үүний нэг нь тэдний эвлэлдэн нэгдэх, дуу хоолойгоо төр засагт хүргэх боломжийг бүрдүүлсэн “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г үүсгэн байгуулсан явдал юм. Тус холбоонд өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган гишүүн хамрагдсан бөгөөд 21 аймаг 330 сумд салбар төлөөлөгчид нь ажилладаг. Мөн Монгол Улсын хэмжээнд хамгийн их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын нэг болж чаджээ. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” нь тэдний эвлэлдэн нэгдэх эрхийг хангаад зогсохгүй, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, олон нийтэд үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчлан таниулах зорилгоор олон төрлийн контент бэлтгэн хүргэсэн нь томоохон үр дүнд хүрээд байна.

Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Үйлдвэр, үйлчилгээ хариуцсан бодлогын орон тооны зөвлөхөөрөө үндэсний үйлдвэрлэгчдийнхээ зовлон, жаргал, асуудал бэрхшээл бүрийн араас тууштай ажиллаж буй Ч.Даваабаярыг томилсон нь нүдээ олсон томилгоо гэдэгт ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчид санал нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд холбогдох эрх мэдэл бүхий хүмүүс баялаг бүтээгчидтэйгээ ойр ажиллаж, аливаа бодлогоо хэрэгжүүлэхдээ тэднийг түшиж байсан тохиолдол цөөхөн. Дэлхий даяар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж эхэлсэн энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөр зэрэгцэж байгаа нь баялаг бүтээгчид болон ажилчдынх нь талархлыг хүртэж байна.

Мөн МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүнсний хувьсгал" хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн бөгөөд таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ үе шаттай хангах төлөвлөгөөтэй байна. Энэ хүрээнд нэн тэргүүнд хүнсний салбарын эрхзүйн орчныг тодорхой болгох, хүнсэнд шинжилгээ судалгаа хийх лаборатори, судалгааны төв бий болгох, хүнсний үйлдвэрлэл, газар тариалан болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалтыг цахим болгох гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэх юм. Үүнд үндэсний хүнс үйлдвэрлэгчдийн оролцоо хамгийн их  гэдгийг онцолж байна.
 
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?